МУИС-ийн ГХСС-ийн багш, Күнзийн институтын монгол талын захирал, Доктор М.Чимидцэеэгийн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орон: Сэтгэлгээ, соёл” номын нээлийн ёслол өчигдөр боллоо. Мэнэрэлийн Чимидцэеэ нь өмнө Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл, “Их суртахуй”, “Сүнзийн дайтахуйн ухаан” зэрэг эртний хятадын гүн ухаан сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлж, хятад судлалаар дагнан судалгаа хийж 2011 онд Күнзийн институтын “Дэлхийн шилдэг хүн” шагналыг хүртэж байсан билээ. Харин энэхүү бүтээлээ МУИС-ийн 70 жилийн ой, Күнзийн институтын 5 жилийн ойд зориулан бэлэг болгож байгаа юм байна. Түүний номын тухай хүрэлцэн ирсэн зочид дорно, өрнийн сэтгэлгээний онцлог, ялангуяа хятадын соёл, ёс суртал, утга зохиол гүн ухааны болоод зан заншил, аж амьдралын олон талыг “тайлж өгүүлсэн” нэн сонирхолтой, уншууртай бүтээл болжээ хэмээн үнэлж байсан юм.
Шинэхэн номын нээлтэнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн доктор профессор Ц.Базаррагчаа, МУ-ын гавьаят багш доктор профессор Э.Равдан, МУ-ын гавьяат багш доктор профессор Ж.Баянсан, МУ-ын СГЗ зохиолч доктор Г.Мэнд-Ооёо, МУ-ын хүний гавьяат эмч, зохиолч орчуулагч М.Шагдарсүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх ноён Вэй Хуншэн, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ванлун, Синьхуа агентлагийн Монгол Улсад суугаа сурвалжлагчдын товчооны дарга Ши Юньчүн, доктор Ж.Баясан, доктор Я.Ганбаатар, МУИС-ийн ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, Өдрийн сонины сэтгүүлч, зохиолч Н.Гантулга болон ГХСС-ийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, номын дээжээс хүртэн санал сэтгэгдлээ солилцон ярилцаж, зохиолчдоо цаашдын багшлах болоод эрдэм судалгааны хос морьтой ажлынх нь ганзага дүүрэн байхыг ерөөлөө.
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19