ШУТИС-ийн хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 1,2”, “Күнз ба хятадын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг, ШУТНС-тай хамтран хятад хэлээр “АХА асуулт хариулт”-ын тэмцээнийг тус тус амжилттай зохион явууллаа.
ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, хятад хэл сэтгэлгээ, соёл түүхийг уламжлал шинэчлэлийн талаас нь таниулж “судлаач оюутан” болгох зорилгоор МУИС-ийн Күнзийн институтийн монгол талын захирал, доктор профессор М.Чимэдцэеэ багшийг зочноор урин “Күнз ба хятадын хөгжил” сэдвээр өргөн хэлэлцүүлэг амжилттай өрнүүллээ.
Хэлэлцүүлгийг клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа нээж хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлыг танилцуулав. Хэлэлцүүлэгт ГХИ, ЭХС, ГУУС, ХШУС-ийн оюутнууд болон хятад хэлний клубын идэвхтэн гишүүд нийт 50 орчим оюутнууд идэвхтэй оролцож, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Хүндэт зочныхоо орчуулгаар их сэтгэгч Күнзийн “Эрхэм шавь эрдэм сураар алсаас ирэхүй баясал бус уу” “有朋自远方来,不亦乐乎?энэхүү сургааллугаа эрхэм оюутан таныг эрдмийг цэнгэл болгон сураарай хэмээн клубын хамт олны зүгээс хүсэн ерөөе!
Хятад хэлийг сонирхон суралцаж буй нийт клубын гишүүд, оюутан та бүхэн аливаа гадаад хэлийг суралцахдаа тухайн улсынх нь хэл соёл, ёс уламжлал, урлаг соёлоор дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдэж сурах үйлсдээ амжилт үзүүлж “бүтээлч оюутан”, “бүтээлч Монгол” болно гэдэгт итгэлтэй байна.
Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХИ-Хятад хэлний клуб. 2018-10-26
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19